ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

АНУ: Эхнэр, нөхөр цөмийн шумбагч онгоцны нууцыг гадаадынханд худалдах гэж оролджээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын цөмийн инженер Жонатан Тоббе эхнэртэйгээ нийлж америкийн цөмийн шумбагч онгоцны талаархи нууц мэдээллийг хилийн чанад руу дамжуулах гэсэн хэд хэдэн оролдлого хийсэн нь илэрчээ. Тэднийг тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр Баруун Виржиниа мужид тэднийг баривчилсан талаар АНУ-ын Хууль Зүйн Яамны мэдэгдэлд үндэслэн “Axios” мэдээлжээ.

Прокурорын мэдээлснээр, инженер Жонатан Тоббе нь америкийн цөмйн шумбагч онгоцны хийц, шинж чанар, үзүүлэлтийн талаархи нарийвчилсан нууц мэдээлэлд нэвтрэх эрхтэй байсан гэнэ.

Өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сард тэрбээр нэрээ нууцалсан улс оронтой шуудангаар холбоогоор харилцаа тогтоохыг оролдсон гэж мэдэгджээ.

Инженер өөрийгөө нэрээ нууцалсан орны төлөөлөгч хэмээн нэрлэсэн үл таних хүнтэй захидлаар харилцаж байсан ч үнэн хэрэгтээ Холбооны Мөрдөх Товчооны нууц ажилтантай холбоо тогтоосон ажээ.

Нэмж дурьдахад, АНУ-ын Хууль Зүйн Яамны мэдээлснээр инженер Тоббе нь 2021 оны наймдугаар сараас аравдугаар сар хүртэл мэдээлэл дамжуулах хэд хэдэн нууц хайрцаг байгааг илрүүлжээ. Түүнд эхнэр Диана Тоббе нь тусалсан бөгөөд шумбагч онгоцнуудад зориулсан цөмийн реакторуудын талаархи мэдээллийг тэдгээр нууц хайрцгандаа нуусан байсан аж. Эхнэр нөхөр хамтдаа хэдэн арван мянган долларын үнэтэй криптовалют шаардсан байна.

Эхнэр, нөхрийн төлөвлөгөө ийнхүү бүтэлгүйтсэн ба тэдний цөмийн шумбагч онгоцны тухай мэдээлэл дамжуулах оролдлого нь Атомын энергийн тухай хуулийг мөн зөрчжээ.

(Эх Сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button