ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Европын Холбоо химийн зэвсэгийн хоригийг нэг жилээр сунгалаа

Европын Холбооны Зөвлөл нэг жилийн хугацаанд буюу 2022 оны аравдугаар сарын 16-ныг хүртэл химийн зэвсэг ашиглах түүнийг дэлгэрүүлэх хориг арга хэмжээний дэглэмийг сунгажээ.

“Европын Холбооны Зөвлөл өнөөдөр /2021.10.11/ химийн зэвсэгийг тараах, ашиглахтай холбоотой хязгаарлалтын арга хэмжээг 2022 оны аравдугаар сарын 16-ныг хүртэл нэг жилээр сунгах шийдвэр гаргалаа” хэмээн Европын Холбооны Зөвлөлийн вэб хуудсанд нийтэлсэн хэвлэлийн мэдээнд дурьджээ.

Энэхүү хориг арга хэмжээний жагсаалтад 15 иргэн байгаагаас тэдний арав нь ОХУ-ыг иргэн, хоёр нь байгууллага аж. Хоригт хамрагдсан хүмүүсийн дунд ФСБ буюу Холбооны Аюулгүй Байдлын Албаны дарга Александр Бортников, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын тэргүүн дэд дарга Сергей Кириенко, Батлан ​​Хамгаалахын орлогч сайд Алексей Криворучко, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Дотоод бодлогын газрын дарга Андрей Ярин, мөн Ерөнхийлөгчийн Сибирийн холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Сергей Меняило нар багтсан байна.

Мөн төрийн өмчит органик хими, технологийн судалгааны хүрээлэн ч хоригт багтсан аж. Хориг арга хэмжээнд Европын Холбоо руу аялахыг хориглон, эд хөрөнгийг нь битүүмжлэх зэрэг арга хэмжээ орно.

Брюссель 2018 онд Сирид болон Скрипалийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн үзэж хориг арга хэмжээ авсан.

2018 оны гуравдугаар сарын 4-нд Сергей, Юлия Скрипали нарыг Солсбери хотоос ухаангүй байхад нь олж байсан. Үүний дараа Их Британийн мөрдөн байцаагчид Скрипалитай холбоотой хэргийг мөрдсөн. Тэднийг “Новичок” /А-234/ хэмээх тархи мэдрэлд сөргөөр нөлөөлөх бодисоор хордуулсан гэж дүгнэсэн. Британичуудын гаргасан дүгнэлтийг Химийн зэвсгийг хориглох байгууллагын комисс ч баталсан. Их Британийн эрх баригчид Скрипалийг хөнөөсөн хэрэгт ОХУ-ыг буруутгаж байгаа юм. Гэсэн ч, Москва үүнийг эрс эсэргүүцсээр байгаа юм.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button