ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

“Талибан” хөдөлгөөнийхөн Европын Холбооны төлөөлөгчидтэй өнөөдөр уулзана

Афганистаны эрх мэдлийг гартаа бүрэн оруулсан “Талибан” хөдөлгөөнийхөн өнөөдөр /2021.10.12/ Европын Холбооны төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байгаагаа зарласан талаар Барууны хэвлэлүүд даваа гарагт Гадаад Хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Амир Хан Муттакийг иш татан мэдээлжээ.

Амралтын өдрүүдэд Талибанчууд Катар Улсын Доха хотноо АНУ-ын албаны хүмүүстэй уулзсан. “Талибан” хөдөлгөөнийхөн тус уулзалтыг амжилттай болсон гэж мэдэгдсэн.

Түүнчлэн аравдугаар сард Талибанчууд Их Британийн төлөөлөгчид болох Их Британийн Ерөнхий сайдын Афганистан дахь тусгай төлөөлөгч Саймон Гасс, Британийн Доха дахь Төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч Мартин Лонгден нартай уулзсан.

Тэд Их Британийн төлөөлөгчидтэй хүмүүнлэгийн хямралыг даван туулахад Афганистанд хэрхэн туслах, Афганистанаас дүрвэхийг хүссэн ард иргэдийг нүүлгэн шилжүүлж, хүмүүнлэгийн тусламж авах, эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэх, Афганистаныг “терроризмын инкубатор” болохоос урьдчилан сэргийлэх талаар ярилцжээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button