НИЙГЭМ

Х.Хатанбаатар АНУ-д оюун ухааны спортын зургаан төв ажиллуулахаар болжээ

Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч, Боловсролын тэргүүний ажилтан Х.Хатанбаатар АНУ-д академиа байгуулахаар болжээ. Энэхүү АНУ-д байгуулсан компани нь анхны нэг сая америк долларын франчайзын гэрээгээ хийхээр болсон байна. Ингэснээр Америк хүүхдүүд зургаан мужид Монголын оюун ухааны академийн хөтөлбөрөөр сурч эхлэхээр болжээ.

Энэ талаар Х.Хатанбаатар цахим хуудастаа “Дэлхий биднээс суралцана” алсын хараа, мөрөөдөл минь биелж байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button