
Афганистанд сэтгэцийн эмгэгтэй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн талаар тус улсын “Tolo News” агентлаг эрүүл мэндийн салбарын төлөөлөгчдөөс иш татан мэдээлжээ.
Сэтгэцийн өвчтэй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх болсон шалтгаан нь “Талибан” хөдөлгөөнийхний охид, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бодлого, афганчуудад хандах хандлага гэнэ.
Герат мужийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Хэлтсийн дарга Вахим Ноорзад хэлэхдээ, сэтгэцийн өвчтэй хүмүүсийн даруй 75 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж. Түүний хэлснээр тэднийг сэтгэцийн эмгэг тусахад Талибанчуудын гаргасан охидыг сургуулиудад суралцах харин эмэгтэйчүүдийг ажил эрхлэхийг нь хориглож, тэднийг ялгаварлан гадуурхаж, хүчирхийлэн заналхийлсэн хүнлэг бус шийдвэрүүд нөлөөлсөн гэжээ.
Ажилгүйдэл нэмэгдэж, улс орны ерөнхий байдал доройтох тусам хүн амын дунд сэтгэцийн эмгэг өвчин тэр хэрээрээ нэмэгддэг гэдэгт эмч, мэргэжилтнүүд итгэлтэй байна.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн эргүү улс байх юмаа. Эмэгтэйчүүдгүйгээр яаж оршин тогтнох гэсэн юм болоо. Эргүүтсэн хэдэн х�##�тарууд.