СПОРТ

М.Лхагвагэрэл: Олимпоос медаль аваагүй учраас ДАШТ-д хичээж барилдлаа

Насанд хүрэгчдийн ДАШТ-д Норвегийн Осло хотыг зорьсон Монголын баг тамирчид өнөөдөр эх орондоо газардлаа. Тэднийг холбооны тэргүүд “Туушин” зочид буудалд угтан авч шагнал гардуулсан юм. Энэ үеэр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ 2021-ээс хүрэл медаль хүртсэн М.Лхагвагэрэл баярын сэтгэгдлээ хуваалцаа.

Тэрбээр “Би 10 настайгаасаа Монгол бөхөөр хичээлэсэн. Чөлөөт бөхийн спортоор 2013 оноос эхлэн хичээллэсэн. Чөлөөт бөхөөр хичээлээж эхэлсэн цагаасаа олимп дэлхийн аварга болох мөрөөдлийг тээсэн юм. Хоёр сарын өмнө Токио-2020 олимпоос медаль авч чадаагүйдээ харамссан. Гэхдээ дэлхийн аваргаас хүнд жингийн төрөлд хүрэл медаль авсандаа баяртай байна. Үүний төлөө хичээсэн” гэлээ.

М.Лхагвагэрэл нь “ТОКИО-2020” олимпод тавдугаар байрт шалгарсан. Мөн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Ази тивийн мөнгөн медальтай. Үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-13 12:18

АМЖИЛТ. З�##�уу минь. Бэлтгэлээ сайн хийгээд Адьяахүү багшийнхаа зөвлөлгөөг сайн авч байгаарай. Ирээдүйд зүлэг ногоон дэвжээн дээр есөн хөлт цагаан тугаа олон жил цэнгүүлээрэй. ФЭН нь

Зочин
Зочин
2021-10-13 13:27

Юун зүлэг ногоон дэвжээ тэгж л явдаг жорлон болж болохгүй, тууштай чөлөөт бөхөөрөө хичээллээрэй. Амжилт...

Холбоотой мэдээ

Back to top button