ЭДИЙН ЗАСАГ

Б.Лхагвасүрэн: Койнд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эсвэл залилуулах эрсдэлтэй

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн финтек компани болон койны талаар ийн хариулсныг хүргэж байна.

-Технологийн хөгжилтэй зэрэгцээд дотоодод финтек компаниудын тоо нэмэгдэж, олон төрлийн төлбөрийн үйлчилгээг санал болгож байна. Монголбанк төлбөр тооцооны энэхүү хөгжлийг хэрхэн хүлээн авч байна вэ, криптовалют койнууд дээр ямар байр суурьтай байна вэ?

-Монголбанк санхүүгийн зах зээлийг хѳгжүүлэх зорилгын хүрээнд шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжих бодлого баримталж байгаа. Ингэхдээ Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулж, төлбөрийн систем дэх хяналтын чиг үүргээ хэрэгжүүлнэ. Технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн Монголд төдийгүй дэлхийн бусад орнуудын зохицуулагч байгууллагуудын бодлого шийдвэр, зохицуулалтын орчин, дотоод зохион байгуулалт нь хурдацтай даган шинэчлэгдэж буй. Тиймээс шаардлагатай зохицуулалтын орчныг тухай бүр шинэчилж, төлбөрийн системд тавих хяналтыг хэрэгжүүлэх шаардлагатай юм. Энэ нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн төгрөгт итгэх итгэл, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй.

Харин сүүлийн үед зах зээлд гараад буй криптовалют, койнууд нь үүнээс өөр буюу албан ёсны тѳлбѳрийн хэрэгсэл биш бөгөөд иргэд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох ч эрсдэлтэй гэдгийг анхааруулж байгаа. Монголбанк ажлын хэсэг байгуулан дижитал мѳнгѳ, цахим мѳнгѳний талаар томоохон хэмжээний судалгаа хийж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
munkhjin
munkhjin
2021-10-13 21:42

ter gundalai bas unen helj shuu

Холбоотой мэдээ

Back to top button