ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Голсон юм голд орж, Хятадууд ана мана үзэлцсэн Австралийн “хориотой” нүүрсийг ашиглаж байна

ГОЛСОН ЮМ ГОЛД

Жавартай өвөл жар хүрэхгүй хоногийн дараа ирэх энэ цаг үед Хятадууд нүүрсний хомсдолд орчихсон нь хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр ил болчихлоо. Голсон юм голд гэгчээр муудалцаад байгаа Австралийн “хориотой” нүүрснийхээ нөөцийг хэрэглэж эхэлсэн гэх мэдээлэл байгааг “Ройтерс” агентлаг зарлав. Уг нь Хятад, Австрали хоорондоо ана мана үзэлцэж байгаа нэлээд маргаантай, бие биендээ хориг тавьсан улс. Австралитай муудалцаж элдэв хориг тавихаасаа өмнө юмыг яаж мэдэх вэ гээд хаширлан нүүрсийг нь нөөцөлсөн байсан аж.

ХЯТАД vs АВСТРАЛИ

Тэдний маргаан 2018 оноос эхтэй. Австралийн эрх баригчид 2018 онд Хятадын “Huawei” болон “ZTE” компаниас нийлүүлсэн 5G төхөөрөмж, технологид хориг тогтоосноор хоёр орны харилцаанд ан цав сууж эхэлсэн. Нэг зүйлийг сануулахад Австрали улс барууны орнуудын нэгэн адил Шинжаан уйгар, Тайвань, Хонконгийн эсрэг авч хэрэгжүүлж буй Хятадын эрх баригчдын бодлого, шийдвэрийг эрс эсэргүүцсээр ирсэн. Мөн Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд ч Австрали улс нухацтай ханддаг.

Гэвч өнгөрсөн жил хоёр орны харилцаанд үүссэн ан цав улам томорсон. Австрали Хятадыг дэлхий даяар “COVID-19” коронавирусийн халдварыг тараасан хэрэгт буруутгаж, вирусийн гарал үүслийг олон улсын хэмжээнд шалгаж, баг томилохыг шаардсан. Энэ нь Хятадуудын дургүйг хүргэсэн.

ЦУСГҮЙ ДАЙН

Хятадын эрх баригчид үүнийх нь хариуд Австралид уурлаж, бас гомдсондоо худалдааны хязгаарлалт тогтоов. Австралийн үхрийн махны импорт, нүүрсэнд хориг тогтоож, улаан буудай болон дарсны худалдааны татварыг нэмэгдүүлэв. Энэ мэт олон хориг тавьж, хоёр орны хооронд худалдааны цусгүй дайн эхлэв. Харин Австралиас Хятад руу экспортлох төмрийн хүдэрт хориг тавиагүй аж. Уг нь бол Австрали нүүрсний хувьд Индонезийн дараа хоёрдугаарт ордог улс.

Худалдааны цусгүй дайны үр дүнд өнгөрсөн 2020 онд Хятад Австрали хоорондын худалдааны эргэлт 4 хувиар буурав. Хятадын Австралид оруулсан хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 60 хувиар буурч, сүүлийн зургаан жилийн хугацаанд доод түвшиндээ хүрснээр хоёр орны харилцаа улам хурцдсан нь хөрөнгө оруулагчдын санааг зовоох болсон. Ийнхүү Хятад, Австралийн харилцаа муудсан нь харин оросуудад ашиг олох боломж олгов. Оросууд өнгөрсөн оны 11-12 дугаар сард Хятадын нүүрсний экспортоо 21 хувиар нэмэгдүүлж 1,4 сая тоннд хүргэв. Энэ тоо үүнээс ч илүү байх байсан ч үйлдвэрлэлийн болон ложистикийн хүчин чадал хүрэлцэхгүйн улмаас олигтой ашиг орлого олж чадаагүй.

Энд нэг харьцуулалт хийж үзэцгээе. АНУ, Канад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятад руу экспортлох нүүрсний хэмжээг 70-80 хувиар нэмэгдүүлсэн байх жишээтэй. Мэдээж энд хэдэн зуун сая тоннын тухай яриа хөндөгдөнө.

ХЭН НЬ ИЛҮҮ ХОХИРОХ ВЭ...

Хэрэв худалдааны дайн улам л ноцтой болвол эцсийн үр нөлөө нь Хятадуудад биш харин Австраличуудад илүү хүндээр тусна. Учир нь, Австралийн хувьд Хятад бол худалдааны гол түнш нь. Харин яг эсрэгээрээ Австрали нь Хятадын хувьд бүтээгдэхүүн импортлогч хамгийн том ТОП 10 орных нь тоонд ордоггүй. /Дашрамд дурьдахад, Оросын гадаад худалдааны байр суурь Хятадтай харьцуулахад Австрали улсынхтай ижил түвшинд байдаг аж/

Хоёр орны “тулаан” эцэстээ Хятад дахь эрчим хүчний зах зээл болон дэлхийн эрчим хүчний салбарт ихээхэн нөлөөлөв. Нүүрстөрөгчийн хомсдол нь Хятадыг улс төрийн шалтгаанаас үл хамааран “хүсээгүй” нүүрсний нөөцөө ашиглаж, мөн шинэ ханган нийлүүлэгч, шинэ түншийн эрэл хайгуул руу түлхэн оруулав.

Ингээд 2020 оны аравдугаар сараас гаалийн агуулахад нөөцөлсөн австралийн түлшний нөөцөө шавхаж эхлэв. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр хилийн боомт дахь агуулахад Австралийн нэг сая гаруй тонн нүүрс хадгалаастай байгаа гэнэ.

ХЯТАДУУД БУУЖ ӨГӨХ ҮҮ

Тиймээс, Ши Жиньпин дарга тэргүүтэй Хятадын эрх баригчид дотоодын нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрстөрөгчийн эзлэх хувийг бууруулахын тулд огт эсрэг бодлого баримталж байсан ч энэ удаад яалт ч үгүй тэднийг үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг дахин уриалж эхэллээ.

Үүнээс гадна Хятад улс Казахстан, Монгол, ОХУ-аас шатахуун импортлох замаар нүүрсний хомсдолыг даван туулахаар төлөвлөж байна. Орос улс Хятадын эрчим хүчний тогтвортой түнш хэвээр байгаа боловч нүүрсний эрэлт нийлүүлэлтээс давсан байна. Үүний шалтгаан нь Оросын төмөр замын даац хангалтгүй байгаатай холбоотой юм.

Шинжээчдийн дүгнэснээр зөрчилдөж буй улс орнуудын улс төрчид нь бие биендээ харилцан буулт хийхгүй л бол Хятадад эрчим хүчний хямрал улам хүндэрнэ гэжээ.

(Эх сурвалж: reuters, bitkogan, dpromonline)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гэрэл
Гэрэл
10 сар 15, 2021 08:12

Хятадууд ухаантай. Дайсантайгаа ч хэрэгтэй үед нийлнэ

Зочин
Зочин
10 сар 17, 2021 11:04

manaihan end peediigeetei manaihaas awajgui haicjdiin gesen shig yum yariad suuj bdag

Иргэн
Иргэн
10 сар 18, 2021 14:19

Ишш тэр экс ерөнхийдөгч Баттулгын идсэн төмөр зам барих мөнгөөр төмөр замаа барисан бол одоо Монгол улс ийм байгаач уу

Зочин
Зочин
10 сар 18, 2021 19:27

Одоо Хятадууд манай нүүрсийг гуйж авахгүй гээд яахын. Саяхан ерөнхий сайд нь гуйгаа биздээ

Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
10 сар 18, 2021 21:53

Хятадууд нүүрсний эрэлт хэрэгцээ байгаач заав�##� манайхаас нүүрс авах гээд үхээд байгаа юм байхгүй. Тэд өөрсөдөө дотоодоо ч нүүрсний асар их нөөцтэйн гадна Орос,Индониз,Америк гээд нүүрс авдаг олон улс бий, Харин бид л хятадуудыг царайчилж өдөрт гаргах нүүрсний машиныхаа тоог нэмээч гэж гүйдаг.Манайх ам�##�сан нүүрсээнийхээ үнийг урьчилж ваад идээд,сонгуульдаад дууссан ч нийлүүлэх нүүрсээ бүрэн гаргаж чадахгүй л байгаа..

Холбоотой мэдээ

Back to top button