ДЭЛХИЙНийгмийн

Аргентин: 3 настай хүүхдүүдийг коронавирусийн вакцинд хамруулна

Аргентин улс 3-11 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. БНХАУ-ын “Sinopharm” компанийн вакцины тунг хийх аж.

“Sinopharm” компанийн вакцины үр дүн нь 86 хувь байгааг онцолжээ. Хэдийгээр “Sinopharm” компанийн вакциныг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн ч вакцины хэрэглээ нэлээд асуудалтай тулгарсан. Учир нь, Аргентины хүн амын ихэнхи хувь нь вакцинжуулалтаас татгалзсан. Үүнийг үл харгалзан бага насны хүүхдийг вакцинжуулах хөтөлбөрийг баталсан.

“Оны эцэс гэхэд гурваас дээш насны бүх хүн амыг вакцинжуулалтад хамруулна” гэж тус улсын Эрүүл Мэндийн сайд Карла Виззотти хэлэв.

Аргентины хүүхдийн эмч нарын нийгэмлэг /Sociedad Argentina de Pediatría/-ийн Ерөнхийлөгч, доктор Омар Тобакко хэлэхдээ “Бид сүргийн дархлаа тогтоохын тулд бага насны хүүхдүүдийг хичээл сургуульд нь явуулж, өөрсдийнх нь аюулгүй байдлын үүднээс вакцин хийнэ” гэв.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button