ДЭЛХИЙМэдээНИЙГЭМшуурхай мэдээ

НҮБ Узбекистаны газар нутгаар дамжуулан Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас хүмүүнлэгийн тусламж ачсан гурван онгоцыг Узбекистанаар дамжуулан Афганистан руу илгээхээр боллоо. Энэ талаар тус хэлтэс лхагва гараг /2021.10.13/-т вэб хуудсандаа мэдээлжээ.

“Ойрын үед НҮБ-аас Хайратоны хилийн боомтоор Афганистаны Мазари-Шариф муж руу Узбекистаны Термез хотоор дамжуулан хүмүүнлэгийн тусламж ачсан гурван онгоцыг илгээхээр төлөвлөсөн. Хүмүүнлэгийн тусламжтай анхны нислэг Термез хотод аравдугаар сарын дундуур ирнэ” гэж НҮБ-ын ХЭГ-аас мэдээллээ.

НҮБ-аас сарын өмнө Афганистанд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулахаар 606 сая америк долларын хүсэлт гаргасан ч одоогоор энэ мөнгөний гуравны нэг орчим хувийг л хүлээн авсан гэж тус яам онцоллоо.

Афганистаны эдийн засгийг бүрэн уналтад орохоос урьдчилан сэргийлэхийн тулд дээрхи мөнгийг хүлээн авах шаардлагатай” гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас мэдээлэв.

НҮБ-ын Кабул дахь хэвлэлийн төлөөлөгч Бабар Балох хэлэхдээ, афганы хэдэн зуун мянган дотоодын цагаачдад яаралтай тусламж үзүүлэх зорилгоор Афганистантай хиллэдэг улс орнуудад ложистикийн төвүүдийг байгуулахаар ажиллаж байгаа аж. Түүний хэлснээр тусламж шаардлагатай байгаа афганчуудын тоо хорин саяд хүрсэн ба энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Одоогийн байдлаар Афганистаны ард иргэдийн ердөө тавхан хувь нь хангалттай хоол тэжээлээр хангагдсан байдаг гэнэ. Мөн Афганистанд тав хүртэлх насны хүүхдүүдийн талаас илүү хувь нь хоол тэжээлийн дутагдалд орж, өлсгөлөнд нэрвэгдэх дээрээ тулсан.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x