Нийгмийн

Гурван гэр бүлийн 11 хүн угаартаж эмнэлгийн тусламж авчээ

Гадаа хүйтэрч байгаатай холбогдуулан сайжруулсан шахмал түлшинд угаартах иргэдийн тоо эрс нэмэгдэж байна. Тухайлбал өнгөрөгч өдөрт эрүүл мэндийн байгууллагад гурван өрхийн 11 хүн угаартсан гэх мэдээлэл иржээ.

  • Баянзүрх дүүргийн 22-р хороонд гэр бүлийн хүмүүс угаартсан гэх хэрэг гарчээ. Тодруулбал, 46 настай эмэгтэй, 42 настай эмэгтэй, 12 настай эмэгтэй нарын гурван хүн угаартсан байна. Угаартсан гэх иргэдэд хордлого тайлах эмчилгээ хийгээд гаргажээ.
  • Сүхбаатар дүүргийн 12-р хороо, гэр бүлийн зургаан хүн угаартсан гэх хэрэг гарчээ. Тодруулбал, 37 настай эрэгтэй, 29 эмэгтэй, 9 сартай, дөрвөн настай, зургаан настай нийт 6 хүн угаартсан байна. Эх сурвалжийн хэлснээр яндангийн хаалтыг хааж, угаар мэдрэгчээ өөр газарт тавьснаас ийнхүү угаартсан байна.
  • Сонгинохайхан дүүргийн 42-р хороонд суух 34 настай Ш, 13 настай эмэгтэй Ү нар угаартжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хүмүүсийн биеийн байдал хэвийн, яндангийн сойлтыг хаасан, угаар мэдрэгчгүй байсан аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганбаа
Ганбаа
2021-10-15 17:42

Гэр байшин дотор нүүрс түлэж болохгүй.Гадаанаа гаргах хэрэгтэй.Ханан пийшингийн ханыг бүдүүн квадрат болон турба ашиглан хийж зуухыг байшин, гэрийн гадна байрлуулах хэрэгтэй.Зуухыг өөрийг нь гадагш дулаан �##�дахааргүй дула�##�аад дээр нь саравч байхад болно.

Холбоотой мэдээ

Back to top button