Нийгмийн

ТАНИЛЦ: Сэлэнгэ аймгийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Сэлэнгэ аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргажээ. Хуралдаанаар:

Спорт заалны үйл ажиллагааг явуулах, ингэхдээ тэмцээн уралдаан зохион байгуулахгүй.

Баар караоке рестораны үйл ажиллагааг хэвийн явуулах, ингэхдээ бүх ажилчид вакцины 3 тундаа хамрагдсан байх, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг дагах

Хүнсний дэлгүүрүүд 00 цаг хүртэл ажиллах

Алтанбулаг боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг нээх ингэхдээ жолооч болон туслах жолооч

  • гурван тундаа хамрагдсан байх,
  • pcr шинжилгээтэй байх,
  • буцаж ирэхдээ түргэвчилсэн шинжилгээ өгсөн байх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга, АОК-ын дарга Ш.Оргил хэлэхдээ, “Бид ковид гарсан үеэс эхлэн иргэд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг аль болох хаахгүй байх тал дээр анхаарч ажилласан, цаашид ч иргэд аж ахуйн нэгжүүдийнхээ орлого, амьжиргааны түвшинг хэвийн байдалд оруулахад илүү анхаарч хаалттай байсан үйлчилгээнүүдийг нээхээр ажиллаж байна. Энэ үед иргэд аж ахуй нэгжүүд дотоод үйл ажиллагаагаа, үйлчлүүлэгчдийн эрүүл аюулгүй байдлыг хангах нөхцөл боломжийг бүрдүүлэх, иргэд өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө үйлчилгээний байгууллагуудыг сонгон үйлчилүүлэх хэрэгтэй” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button