Нийгмийн

Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өссөнөөр экспорт өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хорооноос сар бүр танилцуулдаг нийгэм, эдийн засгийн тоон мэдээллээ танилцууллаа. Эдийн засгийн макро үзүүлэлт болон микро салбарын үзүүлэлтийн талаар Үндэсний Статистикийн хорооны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Ц.Тэгшжаргал танилцуулаа.

Тэрбээр, “Гадаад худалдааны тэнцэл 2021 оны эхний есдүгээр сарын байдлаар 1.3 тэрбум америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 59.3 сая америк доллараар өсжээ. Экспорт 6.4 тэрбум америк доллар болж өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар өссөн. Энэ өсөлтөд уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өссөн нь голлон нөлөөлж байна.  Тухайлбал, зэсийн баяжмалын хэмжээ өмнөх оны мөн үеийн түвшинд байгаа ч үнийн дүн нь 97.8 хувиар өссөн байна. Нүүрсний биет хэмжээ 37.5 хувиар буурсан ч үнийн дүн өмнөх оны түвшинд байна. Импортын хэмжээ 5.1 тэрбум америк доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум америк доллараар өслөө. Үүнд Улаанбуудай, ачааны болон суудлын авто машин, дизель түлшний үнэ өссөн зэрэг нь голлон нөлөөлсөн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button