Нийгмийн

Халдварыг бууруулахын тулд иргэн бүрийг эрүүл мэндийн QR кодтой болгоно гэв

Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн хурлаар Ковид-19-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн болон дархлаа сэргээх нэмэлт 3-р тунгийн явцыг эрчимжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ. 

Энэ долоо хоногийн байдлаар 1,000 хүн амд ногдох PCR шинжилгээний үзүүлэлтээр манай улс 220 орноос 56 дугаар байрт явна. Сүүлийн 14 хоногт хүүхдийн өвчлөл буурч байгаа боловч их, дээд сургуулийн орчинд эрсдэл өндөр хэвээр байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас хийсэн судалгаагаар өдгөө  манайд халдварын гурван том кластер байгаа нь эрүүл мэндийн болон боловсролын байгууллага, үйлчилгээний газрууд аж. Иймд дээрх салбарууд руу чиглэсэн тодорхой ажлууд хийж эхэлжээ. Тухайлбал, олон хүнтэй аж ахуйн нэгж байгууллагууд, их, дээд сургууль, оюутны дотуур байруудад дархлаа сэргээх нэмэлт 3-р тунд хамруулах вакцины явуулын 40 гаруй цэг ажиллуулж байгаа бөгөөд одоогоор нийслэлийн зорилтот бүлгийн 18 хувийг хамруулсан байна. 

Дархлаа сэргээх нэмэлт 3-р тун хийлгээд 14 хоносноос хойш КОВИД-19-өөр өвчилсөн тохиолдол Монголд 0.15% байгаа бол Израйльд энэ үзүүлэлт 0.1%-тай  байна. Мөн өвчилсөн тохиолдлуудын дотор хүндрэл гараагүй байгаа тул вакцины нэмэлт 3-р тунд хамруулах ажлыг орон даяар эрчимжүүлэх үүднээс олон хүнтэй хамт олныг нэгдсэн журмаар, газар дээр нь очиж вакцинжуулж эхэлжээ.

Шадар сайдын өгсөн үүргийн дагуу дархлаа сэргээх нэмэлт тунгийн ач холбогдлыг иргэд, олон нийтэд зөв ойлгуулах, вакцины цэгүүдийн мэдээллийг тогтмол хүргэх, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг татан оролцуулах замаар вакцинжуулалтыг идэвхжүүлэх Ажлын хэсэг байгуулахаар боллоо.  

Түүнчлэн халдварын тохиолдол, эрсдэлийг бууруулах хүрээнд хувь хүний эрүүл мэндийн QR кодыг бий болгож, КОВИД-19-ийн шинжилгээ, вакцинжуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх бүх мэдээллийг нэгтгэсэн цахим системийг нэвтрүүлэх ажлыг Мэдээлэл, технологийн газарт хариуцуулав. 

Мөн гадаад улс руу зорчих иргэдийн PCR шинжилгээг ХӨСҮТ-д авах зохион байгуулалтыг хийж, гадаадаас ирэх иргэдийн гэрийн тусгаарлалт, түргэвчилсэн шинжилгээ авах, эсэх асуудлыг ирэх 7 хоногт эцэслэж, олон нийтэд тодорхой мэдээлэл өгөхийг холбогдох газруудад үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганаа
Ганаа
2021-10-16 10:33

Эхний тунг нь хийлгээд л шууд хэвтэрт хэд хоног орж, хамаг эрхтэн ээлж ээлжээр өвдөн үлбийсэн юм болчихоод байна. Ахиж хор шахна гэвэл түй май шүү.

иргзн
иргзн
2021-10-16 13:14

Вөкцин хийлгэд нэмэр байхгүй МАН ЗГ УОК НОК Оюуэнэрдэнэ Амарсайхан өөрсдөө элдэв Шоу зохион байгуулж Х�##�двар улам тарааж байна,

Зочин
Зочин
2021-10-17 12:58

Энэ юм бичсэн хуогайч нарыг олж, хүмүүсийн эрүүл мэндийн эсрэг сөрөг сури�##�чилгаа хийж байгаа учир цагдан хорь. Дархлааны түй ч байхгүй хүн сүг байна.

Зочин
Зочин
2021-10-17 20:13

Вакциныг өвчлүүлэхгүй биш үхлээс хамга�##�ах юм гэж ойлгоод байна. Мэдээж суурь өвчтэй хүмүүст сөрөг илрэл гардаг бололтой.

Күээ ЕРөө
Күээ ЕРөө
2021-10-18 20:40

Чамд Күй Аар Хортой вакцинаас өөр хийх ажил �##�га уу

Иргэн
Иргэн
2021-10-18 21:06

Дэлхийн 2-р дайны үеийн врейчүүд шиг энгэртэй тэмдэгтэй явах юм шиг санагдчихлаа.

Холбоотой мэдээ

Back to top button