Нийгмийн

10 сая төгрөгийн шагналын сантай бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ

Монголын үндэсний бөхийн холбоо, "Хил хязгааргүй спорт” ТББ-тай хамтран 10 сая төгрөгийн шагналын сантай "Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лиг”-ийн эхний тэмцээн өнөөдөр /2021.10.16/ Монгол бөхийн өргөөнд болно.

Мэргэжлийн лигийн анхдугаар тэмцээнд барилдахаар бүртгүүлсэн бөхчүүдийг МҮБХ-ноос хамгийн сүүлд гаргасан цолны эрэмбээр жагсаан, эхний 56 бөхийг барилдуулна гэж мэдээлсэн юм. Үлдсэн бөхчүүд дараагийн В ангиллын мөн 56 бөхийн барилдаанд оролцох боломжтой аж.

Олон улсын мэргэжлийн спортуудын жишгээр онооны самбар, тогтсон хугацаатай лиг сар бүр цувралаар зохиох бөгөөд эхний тэмцээн оролцох 32 бөхийн нэр тодорчээ. Барилдааны оноолтыг эрэмбэ харгалзахгүйгээр сугалж тогтоосон бөгөөд 32 бөх шууд хасагдах журмаар хоорондоо барилдаж ялагч тодорно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button