Нийгмийн

Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Халимаг Улсын анхны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Бүгд Найрамдах Халимаг Улсын анхны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар элэг нэгт ахан дүүстэй уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэн Улаанбаатар хотод тухлан саатахыг хүслээ.

Бүгд Найрамдах Халимаг Улсын анхны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов Монголын ард түмэнтэй бид түүхийн салшгүй нягт холбоотой. Олон Улсын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн хувьд өнгөрсөн 2009 онд Сүхбаатарын талбай дээр Дэлхийн шатрын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж 200 гаруй оронд шууд дамжуулж байсныг дурсахад таатай байна хэмээв.

Улаанбаатар хот нь Бүгд Найрамдах Халимаг Улсын нийслэл Элстэй хоттой 2010 онд ах дүүгийн харилцааг тогтоож байсан. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов. 

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button