НИЙГЭМ

Н.Сугар: Зөвшөөрөлгүй тоглолт зохион байгуулсан “Zaisand hill”-д зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн

“Камертон” хамтлагийн 26 жилийн ойн баярын тоглолт өчигдөр /2021.10.15/ “Zaisand hill” – д болсон нь иргэд, эрүүл мэндийн салбарынхнаас багагүй шүүмжлэл дагуулаад буй.

Уг тоглолтын тухай Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар: “Нийслэлийн онцгой комисс (НОК) зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг аравдугаар сарын 15-наас нээнэ гэдэг хариуцлагын гэрээ байгуулсны хүрээнд уг тоглолт зохион байгуулагдсан. Аж ахуй нэгж нь өөрөө НОК-той гэрээ хийсэн тул халдвар хамгааллын дэглэм баримтлан, урлагийн тоглолт хийхийг зөвшөөрсөн юм билээ” хэмээж байв. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга хийгээд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар цахим хуудастаа ийн бичжээ. Тэрбээр:

  1. Zaisan hill хариуцлагын гэрээ байгуулаагүй /НОК-оос Камертон хамтлагийн тоглолтыг ямар нэг байдлаар дэмжиж, зөвшөөрөөгүй гсн үг/
  2. Танхим дүүргэлт 50% хэтэрсэн
  3. Халдвар хамгааллын дэглэм сахих боломжгүй нөхцлийг бий болгожээ. Тиймээс зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ” гэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button