НИЙГЭМ

С.Амарсайхан баталсан журмаа өөрөө зөрчиж онигоонд оров

Camerton хамтлаг “The Night With Camerton” мини концертоо өчигдөр Зайсан Хилл цогцолборт зохион байгуулсан нь өдгөө иргэдээс шүүмжлэл дагуулж буй. Цар тахлын хүнд цаг үеүдэд битүү зааланд урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахгүй УОК-ын журам бий. Гэвч энэ нь хөрсөн дээрээ хэрэгжсэнгүй. Энэ тухай ХӨСҮТ-ийн дарга асан Л.Баттөр цахим хуудаснаа:

Тэрбээр “За, КОВИД-гүй Монголоо зарлах уу даа. Юун мини концерт, задгайн талбайн шоу. Юун дижитал Монгол боллоо доо. Тэссэнгүй хэлчихье. Нэг баг гэж зүтгэж явсных дуугүй л байлаа, ийм УОК, НОК ч гэж байх гэж дээ. Ийм болохоор эрүүл мэндийн салбарынханд ямар ч буруу байхгүй шүү” хэмээсэн юм.

Зайсан Хилл цогцолбор нь УИХ-ын гишүүн, УОК-ын дарга С.Амарсайханы эзэмшилд байдаг. Гэвч тэрбээр НОК-ын зөвшөөрөлгүй, дур мэдэн үйл ажиллагаа зохион байгуулсан нь өнөөдрийн мэдэгдлээр илчлэгдлээ. Тэрбээр үйлчилгээ эрхлэгч байгууллагуудыг хариуцлагын гэрээ байгуулахыг шаардсан журам баталсан ч, хачир дээрээ баталсан журмаа өөрөө зөрчиж онигоонд оров.

Хэрэгжүүлж чадахгүй хэр нь журам батлахдаа сайн дарга нарын буухиаг С.Амарсайхан ийнхүү үргэлжлүүлэв. Гаднаа аахилавч алдрыг үүрч, алдааг нь эмч нартаа тохохоос ичээсэй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэ хэ
Хэ хэ
2021-10-16 20:05

Энэ нохорболивол таарна

Зочин
Зочин
2021-10-16 21:05

Энэ мэлийсэн хулгайчийг �######�уулах хэрэгтэй.

Sonjigch
Sonjigch
2021-10-16 23:30

3-r tuondaa hamragdsan uzegchded yrlag sportiin arga hemjeeg need heregtei dee

del
del
2021-10-17 08:52

хог юм даа

Зочин
Зочин
2021-10-17 18:25

Амарсайханы одоо болиулаач ээ. Энэ хүн төрд хэрэггүй хүн байна.

Холбоотой мэдээ

Back to top button