НИЙГЭМУЛС ТӨР

Санал хураалт дуусах дөхсөн ч ирц бүрдээгүй байна

УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт явуулж өнөөдөр 07:00 цагаас эхэлсэн.

Энэ удаагийн нэмэлт санал хураалтад Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид саналаа өгч байна.

Сонгогчдын ирц 50 хувиас их болж байж санал хураалтыг хүчинтэйд тооцдог. 21:00 цагийн байдлаар санал хураалтын ирц Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт 48.15 хувь, Хэнтий аймгийн 18-р тойрогт 45.62 хувь байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button