ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Гүрж: Коронавирусийн тав дахь давалгаа эхэлж байна

Гүрж улсад коронавируст халдварын тав дахь давалгаа эхэллээ. Тус улсын “”Грузия Онлайн” сайтын мэдээлснээр энэ талаар Гүрж улсын Өвчнийг хянах үндэсний төвийн дарга Амиран Гамкрелидзе мэдэгджээ.

“Өвчлөлийн тоо эрс нэмэгдсэн ба энэ нь тав дахь давалгааны эхлэл болсон. Харамсалтай нь энэ удаагийн давалгаа нэлээд өндөр үзүүлэлттэй байгаа ба ард иргэдийг цар тахлын эсрэг зөвлөмж буюу амны хаалт зүүх, хүн хоорондын зай барьж, зайлшгүй вакцинд хамрагдах хэрэгтэй” гэж хэлэв.

Нөхцөл байдал өнгөрсөн долоо хоногт гурван бүс нутагт эрс муудсан гэдгийг Гамкрелидзе онцлов. Тодруулбал, Кахети, Имерети, Самегрело-Земо Сванетид коронавирусийн эсрэг вакцинжуулалт харьцангуй бага түвшинд хийгдсэн газарт тооцогдож байгаа аж.

“Тав дахь давалгаа тун ойрхон ирсэн тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол ирэх арваннэгдүгээр сард нөхцөл байдал улам хэцүү болно” гэв.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button