ЭДИЙН ЗАСАГ

Зэсийн үнэ 2022 оны төсвийн тооцооллыг давж, 10 мянган ам.долларт хүрчээ

Лондонгийн Металлын биржид зэсийн үнэ огцом өсжээ. Нэг тонн зэсийн үнэ 10,555 ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт уг бүтээгдэхүүний үнэ 9500 ам.долларт хүрсэн.

Үнэт металлын үнэ дэлхийн зах зээлд өсөх нь манай улсад ашигтай юм. Учир нь 2022 оны төсвийн төсөлд зэсийн үнийг 8,900 ам.доллар гэж тооцсон. Энэ үнээ барьж чадвал манай улсын төсөв бүрдүүлэлт ирэх онд тооцооллоос илүү гарах ашигтай юм. Ташрамд, зэсийн баяжмалыг ирэх онд 1.2 сая тонныг экспортолно хэмээн тооцсон аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-18 18:53

ashgui dee,

Холбоотой мэдээ

Back to top button