ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

АНУ вакцин хийлгээгүй гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй

Ирэх арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн гадаадын иргэд АНУ-д нэвтрэхийн тулд коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгэсэн байх нөхцөл үйлчилж эхэлнэ. Энэ талаар АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Тус улсын хил гаалиар нэвтрэх гадаадын иргэд “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан гэдгээ нотлох баримт бичигтэй байх ёстой ажээ. Гэсэн ч энэ тохиолдолд зөвхөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/, Хүнс-эмийн чанарын хяналтын газраас хүлээн зөвшөөрсөн вакцин хийлгэсэн байх шаардлага тавих юм.

ОХУ-д үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцинуудын аль нь ч ДЭМБ-аас баталсан жагсаалтад ороогүй гэдгийг эх сурвалж онцолжээ. Тиймээс орос вакцин хийлгэсэн иргэд ялангуяа оросын иргэдэд АНУ-ын хил хаалттай хэвээр үлдэж, зөвхөн хүлээн зөвшөөрөгдсөн хоёр вакцинд хамрагдсан тохиолдолд тус улсад нэвтрэх аж.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button