Нийгмийн

“Улаанбаатар” олон улсын кино наадмаар өнөөдөр үзэж болох үзвэрүүд

Кино сонирхогчдын хүсэн хүлээдэг “Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр /2021.10.18/ “Зургадугаар бүхээг” киногоор нээлтээ хийлээ.

Кино наадам аравдугаар сарын 24 хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдөр ОХУ-ын гурван кино үзэгчдэд хүрнэ. Энэ жилийн кино наадмын онцлох орноор ОХУ сонгогдсон билээ.

Та бүхэнд өнөөдөр үзэж болох болох үзвэрүүдийн тухай мэдээллийг хүргэж байна.

“ХАЛИМЧ ХҮҮ”

  • Гарах цаг: 18:00 цагт /Тэнгис кино театр/, 19:00 цагт /РЦНК/
  • Кино үргэлжлэх хугацаа: 96 минут
  • Найруулагч: Филипп Юрьев

Товч танилцуулга: Чукотка Аляскийн дунд байдаг Берингийн хоолойн жижигхэн тосгонд Лешка хүү амьдардаг. Лешка дэлхийн алс хязгаарт ямар ч үйл явдал болдоггүй тосгоны өсвөр насны хүү. Гэвч тосгонд интернет ирснээр эротик чат хийдэг вэб хуудаснаа бүжиглэх сайхан хүүхнүүдийг дэлгэцээр үзэхээр тосгоны ихэнх эрчүүд саравчинд цугладаг болов. Ихэнх эрчүүдэд энэ нь хөнгөн зугаа болж байгаа ч Леүка үүнийг нухацтай хүлээн авч, онлайн чатад учирсан хөөрхөн охинд дурлана. Анхны дурлал нь түүнийг танигдахын аргагүй болгон өөрчилж, камерт гарах охиныг бодит амьдрал дээр олохоор шийдсэнээр Лешкаг галзуу аялал угтах болно.

“ЭЦГИЙН ХАЛАМЖ”

  • Гарах цаг: 20:30 цагт /Тэнгис кино театр/
  • Кино үргэлжлэх хугацаа: 97 минут
  • Найруулагч: Кира Коваленко

Товч танилцуулга: Хойт Осетинскын уул уурхайн тосгон Мизурын залуухан эмэгтэй Ада өөрийн хайртай гэр бүлээс, эцгийнхээ хатуу гараас зугтахыг оролдоно. Гэвч байдал санаснаас хэцүү болж хувирна.

СҮҮЛИЙН “ХОНГОР БОЛГАР” АЛИМ

  • Гарах цаг: 20:30 цагт /РЦНК/
  • Кино үргэлжлэх хугацаа: 98 минут
  • Найруулагч: Алексей Федорченко

Товч танилцуулга: 1943 Алма-Ата хот. Киноны баатар-жимс тариалагч залуу эмчилгээний төрлийн алимыг сэргээдэг. Тэрбээр хачин жигтэй гэмт хэргийг мөрдөн шалгаж эхэлнэ. Кино зохиолыг Михаил Зощенкогийн “Нар мандахаас өмнө” номонд үндэслэн бичжээ.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын тасалбарыг та бүхэн онлайнаар болон өөрийн биеэр очиж, худалдан авах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button