ЭДИЙН ЗАСАГ

Өчигдөр 700 мянган ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 41хувьцаат компанийн 323,845,125 төгрөгийн үнийн дүн бүхий 701,161 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 22 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа” ХК (TNGR +14.98хувь), "Талх чихэр” ХК (TCK +12.84хувь),   болон "Адуун чулуун” ХК (ADL +12.45хувь) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хасу-Мандал” ХК (HSR -14.49хувь), "Дархан хүнс” ХК (DHU -12.75хувь) болон  "Тандэм инвэст ББСБ” ХК (VIK -12.49хувь) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын хоёр сангийн нийт 57,655 ширхэг нэгж эрх 31,434,633 төгрөгөөр арилжигдсан байна. Компанийн бондын арилжаагаар 110 ширхэг Лэнд бонд 11,000,000 төгрөгөөр арилжаалагдсан байна. ТOP-20 индекс 0.1 хувиар буурч 40,043.54 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,849,384,973,796 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button