Нийгмийн
“Улаанбаатар” кино наадмын нээлтийн үзвэрийг Д.Жаргалсайханы дуулсан "6:45” дуу чимэв

Кино сонирхогчдын хүсэн хүлээдэг “Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр /2021.10.18/ “Зургадугаар бүхээг” киногоор нээлтээ хийлээ. Энэхүү киног Чингис хаан хамтлагийн удирдагч, хөгжмийн зохиолч, дуучин Д.Жаргалсайханы дуулсан "6:45” дуу чимсэн байсан юм.
“Зургадугаар бүхээг” киног Финлянд, Герман, Эстони, ОХУ-ын уран бүтээлчид хамтран бүтээсэн бөгөөд 2021 оны Каннын олон улсын кино наадмын уралдаант хэсгийн гранпри шагнал хүртсэн аж.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.