СПОРТ

Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан Дархан-Уул аймгийн “Хүндэт иргэн” болжээ

Монголын чөлөөт бөхийн спортын өнөөгийн хөгжил, тамирчдын амжилт, дасгалжуулагчдын ур, чадвар аль хэдийнэ дэлхийн хэмжээнд хүрч, өнгийг нь тодорхойлж буй гэдэгтэй хэн маргахгүй биз ээ. Түүхэн амжилтын түүчээ болж, эх орныхоо нэрийг олимп, дэлхийд цуурайтуулж яваа тамирчдыг бэлтгэж, амжилтад хүргэсэн олон шилдэг дасгалжуулагч манай улсад бий. Тэдний нэг бол яах аргагүй Гавьяат дасгалжуулагч Цэндийн баярсайхан.

ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин П.Өнөрбат нарын олон шилдгийн багш, тив, дэлхийн медальт 25 шавьтай тэрбээр Дархан-Уул аймгийн ИТХ-ын хурлын 74 дугаар тоот тогтоолоор Дархан-Уул аймгийн “Хүндэт иргэн” болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button