НИЙГЭМ

Монголын байт харвааны холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Монголын байт харвааны холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд тэргүүтэй тус холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Энэ үеэр байт харвааны спортыг хөгжүүлэх, жилийн аль ч үед энэ спортоор хичээллэдэг тамирчид бэлтгэл хийх боломж бүхий зориулалтын заал, бэлтгэлийн төв бий болгохтой холбоотой дэд бүтцийг сайжруулах талаар ярилцлаа.
Мөн Монголын байт харвааны холбооны газартай холбоотой үүсээд буй нөхцөл байдлыг тус холбооны удирдлагууд танилцуулж, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд хандсан юм.

60 гаруй жилийн түүхтэй Монголын байт харвааны спортоор манай улсын тамирчид тив, дэлхий, олимпын наадамд амжилт үзүүлж ирсэн бөгөөд Монголын спортын топ төрөлд багтдаг юм.

2018 онд олон улсын стандартад нийцсэн Байт харвааны “360” талбайг барьж, ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь монголчуудын үндсэн спортын хөгжилд нэг шинэ алхам болж байсан юм. Тэгвэл Монголын байт харвааны холбооны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Олимпийн наадам болон тив, дэлхийн гол тэмцээнүүд холын зайд буюу 70 метрт явагддаг. Иймээс шигшээ багийн тамирчид тухтай орчинд тогтмол бэлтгэл хийх боломжийг бүрдүүлэх үүднээс орчин үеийн стандартад нийцсэн бэлтгэлийн төв байгуулах шаардлагатай” гэдгийг тодотгов. Мөн байт харвааг бүх  нийтийн спорт  болгон  хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг онцолсон юм.

Нийслэлийн ИТХ-ын  ХМОНХТ  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button