НИЙГЭМ

1945 оны энэ өдөр Монголын ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө бүгд саналаа өгцгөөжээ

Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүх нь дундад зууны үед эрх мэдэл булаалцалдаж, манж-хятадын хаад ноёдын амлалт, хээл хахуульд автсан монголын хаан, хан, хутагт, ноёдуудын өөр хоорондын хямралдааны үр дүнд тулгар төрийн тусгаар тогтнолоо Манж чин улсад алдсан үеэс эхэлсэн түүхтэй.

Улмаар ХХ зууны эхээр үндэсний ухамсарын сэргэлтийн үр дүнд Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол улсыг байгуулан тулгар төрийнхөө тусгаар тогтнолыг хөрш орос хятад улсууд болон гадаадын улс, гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө монголын үе үеийн эх орончдын явуулсан урт хугацааны тэмцэл юм. Тусгаар тогтнолын төлөө тэмцэл нь 1650-аад оноос эхлэн 1946 он хүртэл хэд хэдэн үе шатаар явагдсан байна.

1945 оны 10 сарын 20-нд БНМАУ-ын сонгуулийн эрх бүхий 487,4 хүн 100 хувь тусгаар тогтнолынхоо төлөө санал өгсөн тул 1946 оны 1 сарын 6-нд БНМАУ-ыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Мөн 1946 оны 2 сарын 27-нд БНМАУ-ЗХУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсанаар ЗХУ-аас БНМАУ-ыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Монгол улс 1911 онд тусгаар тогтнолоо зарласнаар манжийн эзэнт улсын бүрэлдэхүүнээс албан ёсоор гарч, олон улсын хуулийн этгээдийн хувьд de fakto оршин тогтнох болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button