ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Москва хот коронавирусийн улмаас шинэ хязгаарлалт тогтоолоо

Москва хотын дарга Сергей Собянин нийслэлд коронавирусийн халдвар тархсантай холбогдуулан шинэ хязгаарлалт тогтоолоо. Хязгаарлалтыг 2021 оны аравдугаар сарын 25-наас 2022 оны хоёрдугаар сарын 25-ныг хүртэл ажил олгогчид ажилчин, ажилтнуудынхаа 30-аас доошгүй хувийг түүнчлэн 60-аас дээш насны, архаг хууч суурь өвчинтэй бүх ажилчинд, ажилтнуудыг хэрэв тэдний оролцоо нь байгууллагын үйл ажиллагаанд онц ач холбогдолгүй тохиолдолд зайнаас ажиллуулахаар боллоо. Энэ талаар Москва хотын захирагчийн албаны блог хуудсанд нийтэлжээ.

Харин вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн хүмүүсээс гадна “Росатом”, “Роскосмос” компани, батлан хамгаалах зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарын эмч, ажилтнуудад хамаарахгүй аж.

Шинэ хязгаарлалт тогтоох болсон нь Москвад коронавируст халдварын тохиолдлын тоо зуныхаас дөрөв дахин, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо гурав дахин харин хүнд өвчтөнүүдийн тоо хоёр дахин өссөнтэй холбоотой.     

(Эх сурвалж: rgru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button