ЭДИЙН ЗАСАГ

Газрын тос сүүлийн зургаан жилийн түүхэн дээд үнэд хүрлээ

Газрын тосны гол жишиг үнийг тогтоодог WTI, Brent тосны үнэ огцом өсжээ. Уг төрлийн газрын тос жилийн өмнө ойролцоогоор 37 ам.доллар орчимд байсан юм. Харин цар тахлын улмаас үнэ огцом өсөж 70 ам.доллар даваад байв. Гэтэл сүүлийн үзүүлэлтээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ 85 ам.долларт хүрч, гурван жилийн өмнөх үнийн хөөрөнгдлийг давтаад байсан юм. Харин өнөөдрийн байдлаар сүүлийн зургаан жилийн түүхэн дэх хамгийн дээд үнэд хүрчээ.

Тодруулбал, Brent төрлийн газрын тосны үнэ 86 ам.долларт хүрч өнгөрсөн өдрөөс 0.26 хувиар өссөн байна.

Харин WTI төрлийн газрын тос нь 83.5 америк долларт хүржээ. Газрын тосны үнэ буухгүй бол сарын дараа уг давлагаа манай улсад үелзэн ирж шатахууны үнэ өмөх төлөв ажиглагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button