НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Шүүхээс 13 хүний эцэг, эх байх эрхийг хассан ч цаашид өсөх хандлагатай байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хурлаар энэ оны эхний гурван улирлын байдлаар эцэг эх байх эрхийг хассан 13 хэргийг шийдсэн ч цаашид энэ тоо өсөх хандлагатай байгаа аж. Тодруулбал, энэ төрлийн хэрэг өмнөх оны эхний гурван улирлын байдалтай харьцуулахад 85.7 хувиар өссөн аж.

Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйл. Эцэг, эх байх эрх хасах

30.1.Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button