Нийгмийн
Цахим залиланд өртсөн 14 харилцагчийн хохирлыг барагдуулжээ

Цахим залиланд өртсөн харилцагчдын асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -т ирсэн гомдлын дагуу Khan Bank -д хандсан бөгөөд тус банкнаас нэг бүрчлэн хүлээн авч уулзан санал, гомдлыг судлан нийт 14 харилцагчийн нийт хохирол болох 54,375,000 төгрөгөөс 52,675,000 төгрөгийг харилцагчдад олгосон тухай ШӨХТГ-аас мэдэгдлээ.

Цахим залиланд өртсөн харилцагчдад тэдгээрийн хүсэлтийг харгалзан эрх ашгийг хамгаалуулахаар хуульч, өмгөөлөгчтэй хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгууллан ажиллаж байгаагаа мэдэгдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.