НИЙГЭМ

1107 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллажээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2021.10.21/ боллоо. Хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын шүүхийн 2021 оны III улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа, Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг, П.Ангарагсайхан нар танилцуулсан юм.

Монгол Улсын шүүх 2021 оны 3 дугаар улиралд 62138 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Монгол Улсын анхан шатны шүүхүүд эрүүгийн 8668, иргэний 29970, захиргааны 1222 хэрэг, зөрчлийн 15857 нийт 55717 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 15980 хүн, 61 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж, 1107 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1020 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1436 хүний цагдан хорих хугацаа сунгажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button