ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Турк: ОХУ-ын дөрвөн иргэнийг тагнуул хийсэн хэргээр баривчилжээ

Турк улс ОХУ-ын дөрвөн иргэн, Украйн, Узбекистаны тус тус нэг иргэнийг цэргийн болон улс төрийн тагнуул хийсэн хэргээр баривчлан саатуулжээ. Мөн Чеченийн сөрөг хүчнийхэн рүү дайралт хийхээр завдсан хэрэгт сэжиглэн баривчилсан гэжээ.

Тэдгээр баривчлагдсан хүмүүсийн нэрсийг дурьджээ: Абдулла Абдуллаев, Равшан Ахмедов, Беслан Расаев болон Асланбек Абдулмуслимов гэх ОХУ-ын иргэд, Украйны иргэн Игорь Ефрим, Узбекистаны иргэн Амир Юсупов нар юм байна. Тэдэнд 15-20 жилийн хорих ял оноосон аж.

Гэсэн ч Оросын “РИА Новости” агентлаг Туркийн хууль сахиулах байгууллагуудын мэдээллийг албан ёсоор баталгаажуулаагүй байна.

Өмнө нь, тус агентлагийн эх сурвалж Турк улсад гадаадын иргэд рүү дайралт хийж, тагнуул хийсэн хэрэгт зургаан иргэнийг саатуулсан гэсэн мэдээлэл гарч байсан. Тэдгээр иргэн нь бүгд Чечень улсын харъяалалтай гэж мэдээлж байсан.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, Турк улсад ОХУ-ын иргэдийг саатуулсан тухай мэдээлэл Кремльд ирээгүй гэв.

(Эх сурвалж: Ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button