НИЙГЭМХУУЛЬ

Бясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн цогцост хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ

Налайх дүүргийн зургаадугаар хороо “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон тухай дуудлага өнгөрөгч оны долдугаар сарын 31-ний өдрийн 22:35 цагт ОБЕГ-т ирснээр, эрэн хайх ажиллагааг эхэлсэн байдаг.

Тэгвэл өнгөрөгч аравдугаар сарын 11-нд Налайх дүүрэгт байрлах хоёр метрийн гүн ухсан жорлонгийн нүхнээс сураггүй алга болсон гэх эмэгтэй О-гийн байж болзошгүй цогцсыг гарган авч, шүүх шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн.

Тус хэргийн талаарЭЦА-ны эрэн сурвалжилах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Очгэрэл Налайх дүүргээс олдсон цогцос нь иргэн О-гийнх болох нь баталгаажсан, ар гэрийнхэнд таниулсан тухай хэлжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор гараагүй ч, задлангийн урьдчилсан дүгнэлтээр ил харагдах гэмтэл, шархи сорви байгаагүй гэх мэдээлэл байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

6 Сэтгэгдэл

  1. Сайн л үзэж нас барсан ш####тгааныг хөөж олох ёстой. З####уу хүнийг жамаараа өнгөрсөн гэж хэлж болохгүйгээс хойш үхэлд хүргэсэн нэг эсвэл нилээд хэдэн юм бий нь ойлгомжтой.

  2. Хоёрхон метрийн гүнтэй жорлонд бүтэн жил гаруй болоход ил харагдах шарх сорви тогтоох байтугай таниулахад ч хэцүүхэн болмоор юм. Ай бүү үзэгд

  3. одоо бас л гадны нөлөөгүй гэх нь үү хэдэн төгрөгний хээль хахууль авцгаагаад хүний ####тан амь насыг ингэж дандаа үгүйсгэж байдаг юм энэ нийгэмд амьдрахын арга ####гаа тэр 2м гүн жорлонд өөрөө зүв зүгээр байж байга#### гэнт үхэв гэж

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button