Нийгмийн

Халдвар авсан хүүхдийн тоо 682 болж нэмэгджээ

Нийслэлийн онцгой комиссоос долоо хоног бүр цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэдэг. Энэ удаагийн хэвлэлийн хуралд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж оролцож, мэдээлэл өгөв.

Тэрбээр “Улаанбаатар хотын халдварын нөхцөл байдлыг бид долоо хоногоор графикаар гарган танилцуулдаг. 41 дэх долоо хоногийн хувьд өдөрт батлагдаж байгаа халдварын тоо 40 дэх долоо хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Өмнөх долоо хоногт халдварын тохиолдол 3446 байсан бол 41 дэх долоо хоногт 3196 болсон. 

Өмнөх долоо хоногт 28  жирэмсэн эх халдвар авсан бол 41 дэх долоо хоногт 24 болсон байна. Харин халдвар авсан хүүхдийн тоо 682 болж нэмэгджээ. Гэрийн хяналтад байгаа иргэдийн тоо 38 дахь долоо хоногоос аажмаар буурч байгаа. 41 дэх долоо хоногт 26.957 байсан бол өнөөдрийн байдлаар 23.998 болж буусан байна. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 41 дэх долоо хоногт 6556 байгаа нь өмнөх долоо хоногтой ижил байгаа. Энэ нь орны хүрэлцээтэй холбоотой юм.

Хүнд оноштой иргэн 1522 байсан боловч 41 дэх долоо хоногт 1613 болж өссөн. Нэн хүнд оноштой иргэн 277 байсан бол 289 болсон байна. Орны эргэлтийн хувьд 720 иргэн эмнэлэгт хэвтэж, эмнэлгээс гарч байгаа иргэдийн тоо 675 байсан бол энэ долоо хоногт 661 иргэн эмнэлэгт хэвтэж 644 иргэн эмнэлгээс гарчээ. Энэ нь халдварын тоотой шууд хамааралтай юм.

Бид тандалт, хариу арга хэмжээг сайжруулах үүднээс Нийслэлийн Засаг даргын 2021 оны 722 тоот захирамжаар сайн дурын ажилтнуудыг ажиллуулж байгаа.

Аравдугаар сарын 18-ны байдлаар 53 жолооч ажиллаж байсан бол өнөөдөр 45 жолооч ажиллаж байна. Дархлаажуулалтын 49 суурин цэгт вироселл болон файзер вакцины сонголттойгоор дархлаажуулалт хийж байгаа юм. Мөн 36 явуулын баг ажиллаж, үүнд 352 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.

Аравдугаар сарын 20-нд хоёр их сургуулийн 174 оюутан, хоёр байгууллагын 42 ажилтан, гэрээр 141 хүнийг нэмэлт дархлаажуулалтад хамруулсан. Нийт 11 их, дээд сургуулийн 1803 оюутан, 15 байгууллагын 1261 ажилтан, гэрээр 1850 иргэнийг нэмэлт дархлаажуулалтад хамруулаад байна. Мөн гэрийн асаргаанд байдаг 679 хүн нэмэлт тун хийлгэсэн” гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-22 06:24

Энэ Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнд ёс суртахууны хүмүүжил гэж бна уу. Ковидоор нас барагсдын тоо 1500 гараад явчихлаа, энэ хүнээс дуу чимээ огт �##�га, харамсаж байгаа зүйл огт �##�га даа....яана даа, бурхан минь..хурдан �######�ж үзээж данхан толгойтой.огцор бас дахин ОГЦОР...

Зочин
Зочин
2021-10-22 06:42

10 jil ih deed surguuli tsetserleg kollejee karentilaachee

Холбоотой мэдээ

Back to top button