Нийгмийн
Намагт шигдэж, осголтын байдалтай байсан иргэнийг аварчээ
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Бор гүвээ багийн “Дунд намаг” гэдэг газарт намагт нэг хүн шигдсэн гэсэн дуудлагыг аравдугаар сарын 21-ний өдрийн 05:38 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан 05:50 цагт очиход “Дунд намаг” гэдэг газраас хойд зүгт 2 километрт 25 настай эмэгтэй Э намагт шигдсэн, осголтын байдалтай байсныг 1:10 цаг ажиллан гаргаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.