Нийгмийн

Cураггүй алга болсон гэгдэж байсан 49 иргэн, хэн болох нь тогтоогдоогүй гурван цогцсыг олжээ

Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жил эхэлж улирлын шинж чанартай иргэдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг ихэсдэг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээдүүд, сураггүй алга болсон хүн, хэн болох нь тогтоогдоогүй цогцоснуудыг олж тогтоох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны аравдугаар сарын 01-ний өдрийн А/241 дугаар тушаалаар 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн “Илрүүлэлт Оргодол-2021” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний эхний 14 хоногт цагдаагийн байгуулагаас 344 гэмт хэргийг илрүүлсэн байна. Үүнд: Хүнийг санаатай алах 3, хулгайлах 79, мал хулгайлах 14, дээрэмдэх 14, хүчиндэх 4, бусад 230 хэрэг байна. Мөн Цагдаагийн байгууллагын Эрэн сурвалжлах санд эрэн сурвалжлагдаж байсан оргодол 57, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 324, сураггүй алга болсон хүн 49, насанд хүрээгүй хүүхэд 14, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 3, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээд 64, зөрчил үйлдсэн этгээд 16, нийт 525 эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоосон байна.

Илрүүлсэн, эрэн сурвалжилж олж тогтоосон онцлог хэрэг, оргодлуудаас дурьдвал: -2021.09.17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баялаг-Ундраа худалдааны төвийн урд иргэн Одзура нь толгойдоо гэмтэлтэй ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан хэрэг бүртгэлтийн 2105053210000319 дугаартай хэрэг -2017.06.29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороо Ихбүрд караоке баарны хажууд хашаанд иргэн Сундуй цахилгаанд цохиулж нас барсан хэрэг бүртгэлтийн 1711000060953 дугаартай хэргийн эзэн холбогдогчийг тус тус тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. – “Трактор зарна” гэж удаа дараа иргэдийг залилан мэхэлсэн хэргүүдэд нийт 6 газраас эрэн сурвалжлагдаж байсан Оюунчимэгийн Ган-Эрдэнэ -“Байр түрээслэнэ” гэж удаа дараа иргэдийг залилан мэхэлсэн хэргүүдэд нийт 4 газраас эрэн сурвалжлагдаж байсан Шижиртийн Хэрлэнбаатар нарыг олж баривчилсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button