Нийгмийн

“Хавсарсан өвчтэй ч гуравдугаар тунтай бол хөнгөн өвчилж байна”

Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас баасан гарагийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир нэмэлт тунд хамрагдалт, хоёр болон гурван тунтай иргэдийн халдварлаж буй ялгааг хэлсэн юм.

Тэрбээр, "Гуравдугаар тун буюу нэмэлт тундаа хамрагдсан хүн нийт халдвар авсан хүмүүстэй харьцуулж үзвэл харьцангуй хөнгөн өвчилж байгаа. Учир нь гуравдугаар тун энэ халдвараас 99 хувь хамгаалж байгаа. Хэдийгээр хавсарсан өвчтэй байсан ч хөнгөн тусаж байна. Харин бүрэн тунтай иргэд амьсгалын аппарат залгуулах хүртлээ хүндэрч байгаа. Мөн халдварт өртөх нь ч ихэссэн. Тийм учраас ард иргэд гуравдугаар тундаа хамрагдаж өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ халдвараар өвчлөх эрсдэлээс хамгаалах нь нэн чухал байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button