СПОРТ

Ш.Пэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар Пауэрлифтингийн дэлхийн аварга болов

Литва улсын Вильнюс хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд 33 орны 790 тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсын 17 тамирчин хүч үзэж байна. 

Тэмцээний эхний өдөр Монгол Улсын хоёр ахмад тамирчин алтан медаль хүртэж, Литва улсын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлжээ.

Тус тэмцээний ахмадын 59 кг жингийн 70-аас дээш насны ангилалд Ш.Пэрэнлэй цээжиндээ 60 кг-ыг амжилттай шахсанаар дэлхийн аварга болсон байна.

Мөн 74 кг-ын жингийн ахмадын 60-аас дээш насны ангилалд Ш.Бат-Эрдэнэ 120 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button