ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

АНУ: Сири дэх “Аль-Каида” бүлэглэлийн удирдагчдын нэгийг устгасан

Өнгөрсөн долоо хоногийн баасан гараг /2021.10.22/-т Сирийн баруун хойд нутагт АНУ-ын нисэх хүчин агаараас цохилт өгснөөр “Аль-Каида” террорист бүлэглэлийн толгойлогчдын нэг Абдул Хамид аль-Матар амь үрэгдсэн талаар АНУ-ын Төв командлалаас мэдээлжээ.

Командлалын төлөөлөгчийн мэдээлснээр Сирийн Ракка мужийн Сулук хотын ойролцоо “MQ-9 Reaper” гэх нисгэгчгүй онгоц ашиглан цохилт өгчээ. АНУ-ын Төв командлал энгийн иргэд амиа алдсан тухай мэдээлэл ирээгүй гэдгийг онцлов.

“Аль-Каида” бүлэглэл нь өөрсдийн хань хамсаатнуудтайгаа холбоо тогтоож, Сири, Ирак болон бусад улс орнуудыг заналхийлэх зорилгоор Сирийн нутаг дэвсгэрийг террорист ажиллагааныхаа гол суурь бааз болгон ашиглаж байгаа гэж АНУ-ын цэргийнхэн онцолжээ.

“Аль-Каида”-гийн дээр дурьдсан өндөр албан тушаалтныг устгаснаар АНУ-ын иргэд болон тэдний түнш улс цаашлаад гэм зэмгүй иргэдэд заналхийлсэн дэлхийн халдлага үйлдэх террорист байгууллагын цаашдын төлөвлөгөө, үйл ажиллагааг алдагдуулсан гэж мэдэгдэлд дурьджээ.

АНУ-ын тал нэмж хэлэхдээ, АНУ нь АНУ-д заналхийлж буй “Аль-Каида” бүлэглэлийн гишүүд болон бусад террористуудыг мөрдөн мөшгих ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлнэ гэлээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button