НИЙГЭМ

Гэр шатсаны улмаас нэг иргэн амиа алджээ

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. хоёрдугаар хороо, Толгойтын 48 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар өнгөрөгч аравдугаар сарын 23-ны өдөр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:45 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраажээ.

Уг гал түймэрт иргэн Н/75 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгч, иргэн Э/65 настай, эмэгтэй/ угаартсан байсныг нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button