ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Лондон: Уушийн газарт хуучин утсаа өгөөд, шар айраг авч болно

Лондонд “Trade-Inn” гэх уушийн газар /паб/-ын захиргаа үйлчлүүлэгчдээ төлбөрөө мөнгөөр хийхгүй байх сонин шийдвэр гаргажээ. Энэ нь 14 мянган төрлийн хэрэглэхээ больсон цахилгаан хэрэгсэл, төхөөрөмжөөр төлбөрөө хийх аж. Энэ талаар “Евроньюс” /Euronews/ мэдээлжээ.

Пабын ийм шийдвэр нь Британийн хогийн цэгт хаягддаг цахим хог хаягдлын хэмжээг багасгах зорилготой гэнэ. Цахим хог хаягдлын хэмжээ жилд 1,6 сая тонн гэсэн статистик гарсан аж.

Тус паб нь хуучин, эвдэрсэн тоног төхөөрөмжийг цуглуулдаг тусгай машин суурилуулж, дахин боловсруулалт хийдэг экологийн “Spring” гэх компанитай хамтран уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Пабаар үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийн авчирсан хуучин гар утас, цахим хэрэгслийг засч янзлаад дараа нь худалдах ажээ.

(Эх сурвалж: Rambler)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button