ДЭЛХИЙМэдээНИЙГЭМшуурхай мэдээ

Колумбийн хар тамхины наймаачин, зартай гэмт хэрэгтнийг баривчилжээ

Колумбын хууль сахиулах байгууллагууд тус улсын хамгийн алдартай, эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтэн, хар тамхины бүлэглэлийн эзэн Отониэль хочит Диро Антонио Усугуг баривчлан саатуулсан талаар “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээлжээ.

Колумбын 500 гаруй тусгай хүчнийхэн, 22 нисдэг тэрэг дайчлан Антьокия мужийн Ураба мужид явуулсан ажиллагааны үеэр тус улсын хамгийн хүчирхэг гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчийг ийнхүү баривчилжээ.

Колумбын эрх баригчид толгойлогчийг АНУ-д шилжүүлэн өгөх бодолтой байгаа гэнэ. Энэ талаар Колумбын Батлан Хамгаалахын сайд Диего Молано мэдэгджээ.

“Отониэлийн хувьд түүнийг АНУ руу шилжүүлэх шийдвэр гарсан ба шийдвэрийн гүйцэтгэл хэрэгжих үе шатандаа байна. Батлан Хамгаалахын Яам ч энэ шийдвэрийг дагаж байна” гэж сайд Молано ярив.

Толгойлогч Усугутай холбоотой Интерполын болон хэд хэдэн дотоод шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа аж. Колумбын Ерөнхийлөгч Иван Дуке түүнийг баривчилсан явдлыг 1990-ээд онд Пабло Эскобарын үеэс хойш хар тамхины наймаанд өгсөн хамгийн том цохилт гэж нэрлэв.

Отониэль бол 2006 онд хагас цэрэгжүүлсэн бүлгүүдийг зайлуулсны дараа бий болсон хамгийн том хар тамхины бүлэглэлийн толгойлогч. Түүнийг хүн амины хэрэг, хулгайлах, насанд хүрээгүй хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх, кокаин экспортлох зэрэг хэрэгт сэжиглэж байгаа юм.

(Эх сурвалж: insidexpress)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button