НийгмийнЭРҮҮЛ МЭНД

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долоо хоногт 90 хүн угаартаж, гурав нь нас баржээ

Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан сайжруулсан шахмал түлшний угаарын хийнд хордсон гэх иргэдийн дуудлага, мэдээлэл ихэсдэг. Ялангуяа эрүүл мэндийн байгууллагаас дуудлагын дагуу нөхцөл байдалд очиход иргэд угаар мэдрэгчээ унтраасан, зарим тохиолдолд яндангаа сугалсан нөхцөл байдал тогтоогддог байна.

Өнгөрөгч долоо хоногт буюу аравдугаар сарын 17-25-нд Яаралтай түргэн тусламжийн төвд угаартсан гэх 90 иргэний дуудлага бүртгэгдсэнээс гурав нь нас барсан байжээ. Тодруулбал, нийт дуудлагын 15-ыг ЭХЭМҮТ-д, 35 иргэнийг Улсын нэгдүгээр эмнэлэгт, 37-д нь зөвлөгөө өгч, гурав нь нас барсан байна.

Угаартсан иргэдийн мэдээллийг ангилбал:

  • БЗД-т зургаан иргэн
  • БГД-т хоёр иргэн
  • СХД-д 41 иргэн
  • СБД-т 13 иргэн
  • ХУД-т гурван иргэн
  • ЧД-т 25 иргэн нийт 90 дуудлага байна.

Угаартсан иргэдийг нас, хүйсээр авч үзвэл, эрэгтэй 37, эмэгтэй 53 байна. Насны хувьд 0-16 насны 29, 17-25 насны 61 иргэн бүртгэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button