ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Алан хядагчдын жагсаалтаас гаргах ОХУ-ын төлөвлөгөөг “Талибан” хөдөлгөөнийхөн баярлан хүлээн авав

Афганистаны Гадаад Хэргийн Яам /ГХЯ/-ны хэвлэлийн төлөөлөгч Абдул Кахар Балхи ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэт даврагчдын “Талибан” хөдөлгөөнийг алан хядагчдын албан ёсны жагсаалтаас хасах төлөвлөгөөний талаар хэлсэн үгэнд хариу үйлдэл үзүүлэв. Энэ талаар “РИА Новости” мэдээлжээ.

Балхи хэлэхдээ, “Афганистаны тал Оросын Төрийн тэргүүний мэдэгдлийг сайшааж байна. Дайн дуусч байгаа энэ үед дэлхийн улс орнууд Афганистанд хандах хандлагадаа эерэг өөрчлөлт хийх ёстой” гэв. Түүний хэлснээр, Афганистаны одоогийн эрх баригчид Олон Улсын Хамтын Нийгэмлэгтэй харилцан эерэг харилцаатай байх болно гэдэгт найдаж байгаа аж.

Жил бүр зохион байгуулдаг “Валдай” хэлэлцүүлгийн клубт дэлхийн улс төрчид, шинжээчид оролцдог бөгөөд энэ жилийн хэлэлцүүлгийн үеэр  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын тал талибанчуудыг алан хядагчид гэсэн хар жагсаалтаас хасах төлөвлөгөөг хэлэлцэж байгаа хэмээн мэдэгдсэн. Энэ нь НҮБ-ын түвшинд хүлээн зөвшөөрч байгааг Путин онцолжээ. Хамгийн гол нь энэ шийдвэр чухамхүү Афганистаны байдал хэрхэн өөрчлөгдөж, хөгжихөөс шалтгаална гэж Оросын удирдагч нэмж тодотгов.

Аравдугаар сарын 20-нд ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров Москвад талибанчуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Уулзалтын дүнд Кремль Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн.

(Эх сурвалж: Lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button