НийгмийнЭДИЙН ЗАСАГ
IHC койны ханш 14 хоногийн өмнөх унасан дүндээ дахин ирлээ
Хоёрдогч зах зээл дээр IHC койн есдүгээр сарын дунд үеэс арилжаалагдаж эхэлсэн билээ. Уг койны ханш хамгийн ихдээ 7.8 төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байгаа. Сүүлийн хэдэн өдөрт эл койн тогтмол унасан үзүүлэлтийг харуулаад буй. Харин өнөөдрийн байдлаар ханш мөн л уналттай буюу 5.3 төгрөг болжээ. Энэ нь 14 хоногийн өмнөх унасан дүн буюу аравдугаар сарын 12-ны өдрийн ханшийн түвшинд ирлээ.
Энэ сарын эхээр “Их бит” компанийнхан койноо олон улсад таниулах ажлын хүрээнд, мэргэжлийн боксын WBC холбооны хүнд жингийн аварга Деонтэй Вайлдертэй хамтарч ажиллахаар болсон. Түүнтэй бараг сарын өмнөөс хамтарч эхэлсэн бөгөөд тухайн үеэр IHC койны ханш өсөөд байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.