ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Их Британи: Оксфордын захын дүүрэгт ОХУ-ын иргэнийг хөнөөжээ

Оксфордын их сургуульд ажиллаж байсан Оросын мэдээллийн технологийн мэргэжилтэн Леонид Лабошин Оксфордын захын Ботли гэх дүүрэгт халдлагад өртөн амиа алдсан гэж цагдаагийн газраас мэдээлжээ.

31 настай Лабошин хутгалуулсан ба шархаа даалгүй газар дээрээ нас баржээ. Халдлага аравдугаар сарын 17-нд болсон гэж бүртгэгдсэн ч талийгаачийг ОХУ-ын иргэн байсныг зөвхөн өнгөрсөн даваа гараг /2021.10.25/-т цагдаа нар баталжээ.

33 настай Евгений Коман гэгч этгээдийг хүн амины хэрэгт сэжиглэн саатуулжээ. Дараа нь түүнийг хүн амины хэрэг, хутга хадгалсан хэргээр буруутгасан байна. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Талийгаачийн ойр дотны хүмүүсийн мэдээлж буйгаар талийгаач нь “гайхалтай мэдрэмжтэй, ухаалаг, сэргэлэн хүн байсан” гэж мэдүүлжээ.

Леонид Лабошин нь ОХУ-ын Санкт-Петербург хотод мэндэлсэн ба Санкт-Петербургийн Их Сургуулийг төгсөөд Оксфордын Их Сургуульд урилгаар ажиллаж байжээ. Тэрбээр бусад мэргэжилтнүүдийн хамт анагаах ухааны салбарын шинжлэх ухааны хөгжил, ялангуяа хорт хавдрыг цаг тухайд нь илрүүлэх, цаашид мэс заслын эмчилгээ хийх чиглэлээр дагнан ажиллаж байсан гэнэ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button