НИЙГЭМ

Туулын бургасанд үүрлэсэн гэгдээд буй ҮЛ МЭДЭГДЭХ шавжийг судалж эхэлжээ

Туул голын бургасанд нэгэн төрлийн үл мэдэгдэх хорхой үүрлэсэн тухай нэгэн иргэн цахим хуудастаа мэдээлсэн юм. Тухайн амьтныг ОХУ-ын өмнөд хязгаар Краснодарын бүс нутгаас ирсэн гэх мэдээлэл бий. Иргэд уг хорхойг өмхий бөгст хорхой хэмээн таамаглаж байна. Бид уг асуудлаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодруулахад:

“Тухайн мэдээллийг анх цахимд байршуулсан иргэнтэй холбогдож, Туулын бургасаар хяналт, шалгалтыг эхлүүлээд байна. Одоогоор тухайн мэдээлэлд дурдсан шавж тааралдаагүй байна. Зургийг нь харсан ч нэр төрлийг баттай мэдээгүй байна. Мэргэжилтнүүд тухайн шавж, байршсан газраас дээж авч, төрөл зүйлийг нарийвчилж гаргана. Тухайн шавж нь ойн хөнөөлт хортон шавжийн нэр төрөлд байхгүй. Тиймээс нарийвчлан судалсны дараа иргэдэд мэдээлэл өгнө” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button