НИЙГЭМ

Цагдаа мөргөсөн жолооч эмнэлгийн сахиур хийхээр явахдаа машиндаа уусан гэв

Өчигдөр 17:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны дэвсгэрт харьяалагдах Бөхийн өргөөний хойд уулзварт 44 настай эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, албан үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчийг мөргөж, биед нь гэмтэл учруулсан билээ. Жолоочийн согтолтын зэрэг 3.16% байсан аж.

Осол гаргасан жолооч тухайн өдөр хоёрдугаар эмнэлэгт өвчтэй хүн сахихаар явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ ярьжээ.

Одоогоор тус хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хүн
Хүн
2021-10-27 19:29

Байж байгаа ярьж хэлж буй нь ш�##� тэнэг л юм харагдсан даа нээх зөв хүн биш л байх аа

Иргэн
Иргэн
2021-10-27 19:31

Хүнииг зориуд машинаар мөргөж буй юм чинь хүн �##�ахад ойрхон л юм байна шоронд хии дахиан хүн дайрч �##�на шүү иим тэнэг юм

Холбоотой мэдээ

Back to top button